Д.Баярсайхан, Л.Чинбат нарын 10 хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Баянсэлэнгийн хэргийг тусгаарлаж, Д.Баярсайхан, Л.Чинбат нарын 10 хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан Д.Баярсайхан нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дөрвөн өдөр үргэлжилж, завсарласан байна.
Тодруулбал, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулах тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргажээ.
Ийн шүүх уг саналыг үндэслэн шүүх хуралдааныг энэ сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлуулсан хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Д.Баярсайхан нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдоод байгаа юм.