Шүүх УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ЭРЭН СУРВАЛЖЛАХ шийдвэр гаргасан гэв үү?

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ТЕГ-ын дарга асан, Хошууч генерал Б.Хурц, түүний өмгөөлөгч Б.Санчирбалын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байна.

Энэ долоо хоногийн эхэнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуагийн даргалсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б.Хурц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Санчирбатын нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Батзанданг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцсэн байна.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст даалгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
611233
4 эможи

eruul mongol
2019-12-04 19:30
ene shuugch HURTSiin bugs doloogch teneg durak ard tuneh ta hariig ur udamtai chin tsug tootsoo bodno chuu ichih nuur bna uu ta nart
зочин
2019-12-04 18:51
энэ шүүхэд эрүүл хүн бна уу
keyboard_arrow_up