Төрсөн охиноо 7 жил бэлгийн дарамтанд байлгасан этгээдийг шалгаж эхэлжээ
Энэ сарын 2-ний өдөр охин М найз охин И-г төрсөн аав нь удаа дараа хүчиндэхийг завдсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлжээ.
Тодруулбал, төрсөн аав нь 18 настай охин И ийг 2013 оноос хойш дарамталж, айлган сүрдүүлэн бэлгийн дарамтанд байлгаж улмаар байнгын оролддог байжээ. Хүчирхийлэлд өртсөн охин аавынхаа бусармаг үйлдийг найз охин М-дээ илчлэнсэн бөгөөд найз нь энэ тухай цагдаагийн байгууллагад мэдээллэсэн байна.
Одоогийн байдлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаа эхэлж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар эрэгтэй 44 настай Б нь өөрийн төрсөн охин болох 18 настай И-г хүчиндэх гэж бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй байдлыг тогтоожээ.
Улмаар охиныг цагдаагийн байгууллага хамгаалтанд авч сэжигтэнг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.