11 шуудай нийт 182 килограмм дэрэвгэр жиргэрүү хилээр гаргах гэж байгаад баригджээ

2019 оны 12 сарын 04
Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хориглосон байдаг.

Arslan.mn

Гэтэл энэ ургамлыг хилээр нуун гаргах гэж байсан зөрчил гарчээ.

Тодруулбал, Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор өчигдөр /2019.12.03/ нүүрс тээврийн хэрэгслийн чиргүүлийн доод хэсэгт 11 шуудай нийт 182 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна.

Уг үйлдлийг хилийн 0131 дүгээр ангийн хилчин шалгагч, ахлах ахлагч Д.Ариунболд илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.

Дэрэвгэр жиргэрүү нь Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан бөгөөд устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан хилээр гаргахыг хоригложээ. Уг ургамлыг эмийн түүхий эдэд ашигладаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
611230
1 эможи

зочин
2019-12-04 19:15
Багын дарга нар юу хийж байна хариуцлага алга аль нэг сумын багын харьяа газраас л түүж байгаа нь маргангүй үнэн.
Зочин
2019-12-04 13:43
Эх ороноо ухсан новш
keyboard_arrow_up