Улсын дээд шүүхийн шүүгчид НЭР ДЭВШИГЧ Б.Амарбаясгалан гэж хэн бэ ?
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2019.12.04/-ийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэнэ.
Хууль зүйн байнгын хороо болон чуулганы хуралдаанд танилцуулсны дараа Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргах юм.
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтыг өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Ерөнхийлөгч түүний оронд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Б.Амарбаясгаланг нэр дэвшүүлж байгаа ажээ.
Нэр дэвшигч Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төржээ.
- 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Оросын 2 дугаар дунд сургууль
- 1991-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр
- 1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг Хууль зүйн ухааны магистр
2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.
Ажилласан байдал:
- 1995-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан
- 1998-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш
- 2007-2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Ахлах багш
- 2013-2017 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байна.