ГЭМТ ХЭРЭГ: Төрсөн эцгийнхээ амь насыг санаатайгаар хөнөөжээ
2019 оны 12 сарын 04
Өвөрхангай аймагт хүү нь төрсөн эцгийнхээ амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэг гарчээ.
Хэргийн талаар тодруулбал, тус аймгийн Тарагт сумын нутагт эрэгтэй хүн нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Цагдаагийн албаныхан хэргийн газарт очиход, Тарагт сумын иргэн 55 настай эрэгтэй Ц.Б бусдын гарт амь насаа алдсан байжээ.
Хэргийг шалгах явцад, талийгаачийн төрсөн хүү, 19 настай Д аавтайгаа маргалдаж, улмаар мяндсан уяагаар хоолойг нь боож, амь насыг нь хохироосон нь баримтаар тогтоогджээ. Хэргийн сэжигтнийг саатуулаад байгаа ба үргэлжлүүлэн Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611222
0 эможи
Зочин
2019-12-05 13:23
Cus oirtsn uher mngl gj ene l bgdaa
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс