Сэтгэцийн өвчтэй эмэгтэй өөрийгөө буудаж гэмтээжээ

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын нэгдсэн эмнэлэгт буудуулсан хүн хүргэгдэн иржээ.

Тодруулбал, хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, гэмтсэн иргэн өөрийгөө буудаж, амиа хорлохыг завдсан нь тогтоогдсон байна.

Тэрбээр ОХУ-д үйлдвэрлэсэн, хошууг нь тайрсан ТОЗ-8 загварын буу ашиглан, эрүүн дороосоо буудсан байжээ. Амиа хорлох оролдлого хийсэн эмэгтэй Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн харьяат бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт сэтгэцийн эмчийн хяналтад байдаг аж. Хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
3
confuse an post
angry an post
611220
6 эможи

Dr
2019-12-07 17:05
Setgetsiin emgegtei gd toolgui orxij boloxgui shvv tsaad shaltgaaniign sn sydlaarai ger ornixonn daramtalsan l bgaa
keyboard_arrow_up