ЦЕГ: Хулгайлах гэмт хэрэг БУУРСАН байна
2019 оны 12 сарын 04
Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.585 бүртгэгдэж нийт гэмт хэргийн 58.6 хувийг эзэлж байна.
Энэ хугацаанд хулгайлах гэмт хэрэг 8614 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 28.7 хувь, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 49.0 хувийг эзэлж өмнөх оны мөн үеийнхээс 3080 буюу 26.3 хувиар буурсан байна. Хулгайлах гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл Хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4, Автотээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 36.5, халаасны хулгайн гэмт хэрэг 62.9 хувиар тус тус буурсан байна.
Эх сурвалж: ЦЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611217
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс