НМХГ: Нийслэлд 4000 гаруй хоол, үйлдвэрлэл үйлчилгээний ААН байна
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт бүртгэлтэй 4000 гаруй хоол үйлдвэрлэл үйлчилгээний ААНБ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт ресторан 800 гаруй, баар цэнгээний газар 1200, кафе 300, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны газар, цэцэрлэгийн гал тогоо, гэх мэтчилэн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
НМХГ-аас эдгээр үйл ажиллагаа эрхлэгчдэд 2019 онд шинээр батлагдсан хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тавигдах шаардлага MN 4946 2019 стандартын дагуу үйл ажиллагаагаа эрхлэхийг шаардлага тавьдаг. Үүнээс гадна шинээр энэ төрлийн үйлчилгээ эрхлэх гэж байгаа иргэдэд хүнсний бүтээгдэхүүний тухай хууль хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, аюулгүй байдлын тухай хууль, юуг мөрдөж ажиллах талаар холбогдох хууль тогтоомжуудыг сайн уншиж судалж үйл ажиллагаа болох эрсдэл аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг түлхүү зөвлөж ажиллаж байна.