Барилгын хөгжлийн төвийнхөн “ЦАГААН ТУУЗТАНЫ ӨДӨР”-т нэгдлээ

2019 оны 12 сарын 03

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн хамт олон “Цагаан туузтаны өдөр”-т нэгдлээ. Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдөр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Монгол Улсад 22 дахь жилдээ “Ойлгоё хүндэлье” уриан дор зохион байгуулж байна. Дэлхийн 180 гаруй улс орон нэгддэг "Цагаан туузтан хөдөлгөөн"-д нэгдсэн хэн бүхэн "хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй" гэдгээ илэрхийлж энгэртээ цагаан тууз хатгаж оролцдог.
Энэ жилийн аянд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж, Үндэсний хэмжээнд олон нийтэд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээн сурталчлан үйл ажиллагааг дэмжин оролцож байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611185
0 эможи

Зочин
2019-12-04 01:14
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up