Монгол залууд Австралийн “эр зоригийн одон“ олгохоор боллоо

2019 оны 12 сарын 03

Arslan.mn

Австралийн Квийсланд мужийн Кайрнс хэмээх жижиг хотод байрлах "PACIFIC" нэртэй зочид буудалд нэгэн эмэгтэй долоон давхарын тагтнаас үсрэх гэж байхад нь Монгол залуу амийг нь аварчээ.

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Австралийн Күинсланд мужийн зочид буудалд байрлаж байсан монгол залуу Т.Чингэс нь 26 настай австрали эмэгтэйн амийг аварчээ. Тэрбээр хар тамхины хамааралд орсон нэгэн байсан агаад тус зочид буудлын долоон давхраас амиа егүүтгэн үсрэхээр зэхэж байхад нь Т.Чингэс өөрийн байрлаж байсан таван давхраас тагтаар дамжин өгсөж, түүний үйлдлийг зогсоосон байна. Т.Чингэс Австрали улсад Мэдээллийн технологийн чиглэлээр магистрын зэрэгт суралцдаг аж.

Тэр энэ тухайгаа өөрийн Фэйсбүүк хуудсанд мэдээлсэн бөгөөд, “Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай! Долоон давхраас үсрэх гэж байсан охиныг аварч чадлаа” хэмээн бичсэн юм.

Түүний эл үйлдлийг үнэлэн Австралийн Засгийн газраас “Эр зоригийн одон” гардуулахаар болсон тухай мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611182
9 эможи

Зочин
2019-12-04 01:13
зочин
2019-12-03 21:42
Баяр хүргэе.
keyboard_arrow_up