“Бөхийн өргөө“-ний харуул бусдад зодуулж, амь насаа алджээ

2019 оны 12 сарын 03

Arslan.mnЭнэ  сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй "Бөхийн өргөө"-ний харуул бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, шалгалтын явцад, талийгаач нь тус сумын харьяат 53 настай эрэгтэй Б болох нь тогтоогдсон бөгөөд бусдад зодуулсны улмаас олон тооны шарх авч, гурван хавирга хугарсан байдалтай нас барсан байжээ.

Хэргийн газраас архины шил хураан авч, гарын хээг бэхжүүлсэн гэх ба хүний аминд хүрсэн этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
2
angry an post
5
611180
18 эможи

Зочин
2019-12-04 01:11
keyboard_arrow_up