АТГ: Ч.Сайханбилэгийг оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн

2019 оны 12 сарын 03

Arslan.mn

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл гараад буй юм.

Энэ талаар АТГ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болж хилийн хоригоо шүүхээр цуцлуулаад  явсан. Харин Монголд ирэх  шүүхээс өгсөн хугацаагаа 2-3 удаа хойшлуулаад байгаа учир оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн" гэв.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй. Мөн Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611174
0 эможи

Зочин
2019-12-04 01:09
ИРГЭН
2019-12-03 13:39
ОДОО ЭЛБЭГЭЭ МИ БАЯР ГЭЭД БУСДЫ НЬ АЛДАХААСАА ӨМНӨ ТӨРИЙН ХАМГААЛАЛТТАЙ ШОРОНДОО АВААЧ ЭЭ.ЭСВЭЛ САНААТАЙ ГАРГААД ЯВУУЛААД БАЙГАА ГЭЖ ХАРДАХ БОЛНО ШҮҮ.
Зочин
2019-12-03 13:25
үйлийн үр
2019-12-03 13:25
Таслан сэргийлэх арга хэмжээтэй Шоронгийнхоо эмнэлэгт л үзүүлнэ биз юун гадаад явах арай дэндэнэ.Бусад жирийн ардууд нь яахын тэгвэл.Хуулийг ганц л цонхоор эрх тэгш харах ёстой шүү.шүүхээ
keyboard_arrow_up