ХЭРЭГ: Төрсөн эцгийнхээ хоолойг мяндсан утсаар боож амь насыг нь бүрэлгэжээ
Гэр бүрийн хүрээний хүчирхийлэл даамжирч улмаар эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирсон тохиолдол цөөнгүй. Өдөр бүр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирж цагдаагийн байгууллага шуурхай ажилдагч төдийлөн бууруулж чадахгүй байсаар байгаа билээ.
Орон нутгийн хэмжээнд алслагдсан сум, багуудад гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн олон онц ноцтой хэргүүд гардаг. Саяхан өөрийн төрсөн эцэгтэйгээ маргалдаж улмаар амь насыг нь бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан байна.
Хэргийг тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын гуравдугаар багт байнгын оршин суух хаягтай 19 настай иргэн өөрийн төрсөн аавыгаа онц хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг бүртгэгджээ.
Хэрэг арваннэгдүгээр сарын 29-ний өдөр оройн 22:32 цагт гарсан бөгөөд 19 настай Б.Д нь өөрийн төрсөн аав болох 55 настай Ц.Б-г хоолойг нь боож амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ.
Улмаар иргэнээс эрэгтэй хүн нас барсан байна гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад талийгаачийг цагаан өнгийн мяндсан утсаар хоолойг нь боосон байжээ. Цагдаа болон шинжээч нарыг хэргийн газар очиход талийгаач аль хэдийнэ амьсгал хураасан бие нь хөрсөн байсан аж.
Цагдаагийн байгууллага шуурхай ажиллан гэмт хэрэг үйлдсэн 19 настай этгээдийг дайчлан баривчилсан байна. Одоогоор гэмт этгээдийг цагдан хорьж тус хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна.
Эх сурвалж: isee.mn
|