Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

2019 оны 12 сарын 03

Arslan.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

2019 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж,  явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас,  бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв

5,7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи 4-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Хугацааны эхээр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611137
0 эможи

keyboard_arrow_up