ШҮҮХ: Нигерийн иргэнтэй нийлж мөнгө угаасан монголчуудад 6-9 жилийн ял оноов

2019 оны 12 сарын 02

Arslan.mn

Холбооны бүгд найрамдах Нигери улсын иргэн Эжикем Чимези Жон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 29-ны өдрийн  20:00 цагийн үед завсарлаж арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буюу өнөөдөр боллоо. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар Холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн Ejikeme Chimezie John-д 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компани-д олгуулахаар заажээ. 

Тодруулбал,  Дээрх этгээдүүд бүлэглэн 2018 оны зургадугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сарын хооронд гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулсан. Улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан. 

Улмаар цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөдөлд оруулж Бүгд Найрамдах Турк Улсын "Алпин чорап" компанийн Итали Улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан "Делуксе мулти сервисес СРЛ"  ХХК-ийн еврогийн дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234,00 евро буюу 702, 861, 120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.

Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Ejikeme Chimezie John, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дахь хэсэгт зааснаар, 17.3-3.2 дахь  хэсэгт зааснаар, 20.3-1 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611123
0 эможи

Зочин
2019-12-03 02:47
keyboard_arrow_up