Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2019 оны 12 сарын 02

Arslan.mn

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцлээ.

Цэцийн нийт гишүүдийн олонхын санал авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Намжилийн Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь  Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр  Монгол Улсын гавьяат хуульч цолтой.

Боловсрол:

  • 1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль,
  • 1979 онд МУИС-ийн хуулийн анги,
  • Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн магистр

Ажилласан байдал:

  • 1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч,
  • 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга,
  • 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,
  • 1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга,
  • 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан байдал:

Монгол Улсын Их Хурлын санал болгосноор:

-Монгол Улсын Их Хурлын1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа дуусч 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн.

 Улсын дээд шүүхийн санал болгосноор:

  • Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611122
1 эможи

Зочин
2019-12-03 02:46
keyboard_arrow_up