Сураггүй алга болсон иргэн өөрөө гэртээ иржээ

2019 оны 12 сарын 02

Arslan.mn

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн “”Адуунчулуун” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ малчин А /27 настай, эрэгтэй, эрүүл/ 11.29-ний өдрийн 21:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.30-ны өдрийн 01:03 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус сумын нутгийн захиргааны байгууллагын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 3 автомашин, нийт 15 хүн, 4 автомашинтай 01.28 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэн өөрөө гэртээ эсэн мэнд ирсэн байна. Тиймээс эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Огтбиш аймгийн Онцгой байдлын газарт 11.30-ны өдрийн 07:45 цагт мэдэгджээ.

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
5
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
611111
15 эможи

Зочин
2019-12-03 02:41
Эх сурвалж: ОБЕГ-т
2019-12-02 14:08
11.29-ний өдрийн 21:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.30-ны өдрийн 01:03 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
keyboard_arrow_up