Нуурын мөс цөмөрч, нэг иргэн амиа алдлаа

2019 оны 12 сарын 02

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн зургаадугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын том оврын ачааны автомашин өчигдөр Даян нуурын мөс цөмөрснөөс болж  осолджээ.

Хэргийн талаар тодруулбал, Осол Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн Даян нуур гэдэг газарт сумын төвөөс баруун хойд зүгт 148 км-т болжээ.  

А нь ганцаараа явсан ба Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар өчигдөр 05:30 цагт ослын дуудлагыг хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн найман алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн дөрвөн алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 50 иргэн, нийт 62 хүн ослын газар очиж, ажиллажээ.

Тус нуурын баруун урд эргээс 400 метрт, 3 метрийн гүнд гурван удаа шумбалт хийж,  өчигдөр 17:30 цагт тус сумын иргэн 25 настай, эрэгтэй А-ын цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
611110
1 эможи

Зочин
2019-12-03 02:41
keyboard_arrow_up