ТЦА: Гачуурт, Улиастай, Ургах наран хороолол руу зорчих иргэд зөвшөөрөгдсөн хэсэгт буцаж эргэн зорчино
2019 оны 12 сарын 02

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь бетонон тусгаарлах зурвастай, сөрөг хөдөлгөөнтэй 4 эгнээ авто зам бөгөөд хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай, хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой, буцаж эргэх 5 хэсэгтэй, явган хүний 5 гарцтай, гэрэлтүүлэгтэй.
Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь суурингийн доторх зам бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагт 60км-ээс хэтрүүлэхийг хориглоно.
Гачуурт, Улиастай, Ургах наран хороолол руу зорчих иргэд, жолооч нар зориулалтын тэмдэг, тэмдэглэлтэй, зөвшөөрөгдсөн хэсэгт буцаж эргэн зорчино. 5,33 буюу хөдөлгөөний чиг заасан мэдээлэх самбар тавигдана.

|
Эх сурвалж: ТЦА
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611108
0 эможи
Зочин
2019-12-03 02:41
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс






























