Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхлүүллээ

2019 оны 12 сарын 02

Arslan.mn

Орхон аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, “Дэлхийн зөн” ОУБ, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Эрдэнэт Сороптимист” зэрэг байгууллага хамтран жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зарлалаа.

Аяны хүрээнд “Walk the Talk” сэдэвт эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг алхалтыг зохион байгууллаа. Барилгачдын талбайгаас А.Амарын талбай, Хүүхдийн ордон гэсэн маршрутаар эмэгтэйчүүд алхаж охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудал болон жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлээр ярилцсан байна. Алхалтад 100 гаруй эмэгтэйчүүд оролцжээ.

“Эрдэнэт Сороптимист” НҮББ нь хоёр жилийн өмнө “Охид бид юу хүсдэг вэ” илтгэлийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн охидуудын дунд зарласан юм. Уралдааны дүнд тус төрийн бус байгууллага ГБХЗХГ-т “Шүүдэр” охидын төвийг байгуулж тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудалд нь чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөн хүчирхийллийн эсрэг алхалтыг зохион байгуулжээ. Энэ удаагийн үйл ажиллагаа өргөжиж төрийн болон төрийн бус олон байгууллага нэгдсэн байна. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611104
0 эможи

keyboard_arrow_up