Үндсэн хуулийн цэцийн даргыг ӨНӨӨДӨР сонгоно
Үндсэн хуулийн Цэцийн шинэ даргыг өнөөдөр тодруулна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн олонхын саналыг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох гишүүдийн хуралдаан Баасан гаригт 11.00 цагт товлогдсон ч зарим гишүүд хуралдаа ирээгүй гэх шалтгаанаар даргаа сонгох хурал хойшлогдсон.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг.
Эх сурвалжийн мэдээлснээр, эрх баригчдын зүгээс Н.Чинбатыг Цэцийн даргад “зүтгүүлж” байгаа бол Ерөнхийлөгчийн зүгээс Ш.Солонгыг дэмжиж байгаа гэх мэдээлэл бий.