Ховд аймгийн Прокурорын газар шинэ байртай болжээ
2019 оны 12 сарын 02
Ховд аймгийн Прокурорын газрын шинэ байрны нээлт болжээ Тус аймгийн Прокурорын газар анх 1932 онд байгуулагдаж байсан бөгөөд түүнээс хойш таван ч газар байрласан байна. Харин энэ удаа өөрийн гэсэн шинэ байртай болж байгаа нь энэ аж. 19 ажилтан, албан хаагчтай тус байгууллагад томилогдон ажилладаг прокуроруудыг орон сууцаар хангах зорилгоор шинэ барилгын гуравдугаар давхарыг дөрвөн айлын орон сууцны зориулалтаар барьжээ.
Тус барилгын ажлыг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Турлиахт” ХХК гүйцэтгэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611090
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс