Сураггүй алга болсон иргэний цогцсыг жалганаас олжээ

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

Хээр машин нь эвдрээд нэг нь тусламж дуудаад иртэл машинд үлдсэн нөгөө хүн нь сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Эрэн хайх ажиллагааг долоо хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоогоод байсан. 

Харин автомашин байсан газраас баруун урд зүгт 3 км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 17:40 цагт олжээ. 

Хэргийн эргэн сануулбал, Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь эвдэрч зогсчээ.

Машин нь эвдэрсэн учир 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б-г /40 настай, эрэгтэй/ автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байжээ.

Хүн алга болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23:59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Эрэн хайх ажиллагааг нийт долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр арваннэгдүгээр сарын 24-ний 17:12 цагт зогсоогоод байсан юм.

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
angry an post
1
611038
8 эможи

Зочин
2019-12-03 00:26
Нэгнийгээ үлдээгээд бхдаа яахав дээ. Хамт явахгүй дэээ.
Зочин
2019-11-30 05:22
Зочин
2019-11-29 22:48
Хамт явж тусламж дуудхаар явсан хүнийг сайн шалгах хэрэгтэй тэ У нь иргэн Б орхиж явхаа алхаж биш унаагаар ясан л бж тараа тэр үед суусан машинийх нь хүн хэрвэ амьд бсан бл харсан бх ёстой сайн шалгах хэрэгтэй хэрэг бн
keyboard_arrow_up