ШИНЭ намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өчигдөр хэлэлцсэн байна.

Тус намын дүрэмд оруулсан өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзжээ.

Мөн Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Т.Ганболд нарын хүсэлтийг хэлэлцэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611037
0 эможи

Зочин
2019-11-30 05:22
keyboard_arrow_up