СОШИАЛ ТРЕНД: Дуучин Д.Болд VS З.Энхболд
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The Hu хамтлагт олгосон билээ.
Тэгвэл твиттер хуудаснаа жиргээч Д.Энхбат “The Hu” хамтлагийн явсан зам нь түүний амжилтын үндэс” гэсэн зүйл бичсэнийг ЕТГ-ын дарга З.Энхболд: K-pop ийг дууриасан M-pop ямарч амжилт олоогүй хэмээн жиргэсэн нь дуучин Д.Болдод нэлээн хүнд тусаж, эргүүлэн сөргөлдсөн нь өнөөдрийн жиргээчдийн гол сэдэв боллоо.
K-pop ийг дууриасан M-pop ямарч амжилт олоогүй https://t.co/hOlHA2s68V
— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) November 27, 2019
Bravo D.Bold.
— НАРАНГЭРЭЛ Батболд (@Naagii_bb) November 28, 2019
Д.Болд: З.Энхболд даргын ухаан өндөртэйгөө адилхан богинохон юм https://t.co/ksOnffVjur
Монголын рок поп хөгжмийн урлагт Камертон хамтлаг, түүний ахлагч Д.Болд ямар ч шинэ зүйл хийгээгүй хөгжил дэвшил авчраагүй гавъяа байгуулаагүй юм уу ер нь. 2000аад он тэр чигээрээ Камертон Болдын дуугаар амьсгалж байсан. Харьцуулах утгагүй ч Хү хамтлаг тэдний залгамж шүү дээ. https://t.co/WYwrEQjYXc
— Bayasgalan GL (@baysuka3399) November 28, 2019
Дуучин Болд бол монголын бүхэл бүтэн үеийн (1980-2010 хооронд төрсөн залуус, үүнээс цааш ч үргэлжлэх л байх) урлагийн боловсрол, хүсэл мөрөөдөл, итгэл бишрэлийнх нь түүчээ юм шүү. Харин З.Энхболд гэдэг хүний тухай манай үеийнхэн зөвхөн муу муухай, булхиа луйвар л сонсож өссөн. https://t.co/IRdXaiQEbC
— Ulambayar Battamir (@tamir_but) November 28, 2019
З. Энхболд гэж хүн урлаг, соёлын тухай сэтгэгдлээ хэлэх эрхтэй. Заавал бусдыг магтах, үнэлэх албагүй. Тэр хүнд л тэгж бодогдсон юм байгаа биз. Манай урлагийнханд магтаал ихэдсэн болохоос биш дутаагүй шүү. Юун нялцгай юм.
— Bunza Buyanzaya (@bunza_09) November 28, 2019
З.Энхболд цомгийг нь худалдаж авсан аваагүйгээр монголын хөгжмийн урлаг үнэлэгддэг болсон байна шүү. З.Энхболд номыг маань худалдаж авсан аваагүйгээр монголын уран зохиол үнэлэгддэг болчих вий дээ. https://t.co/bKRF89Mkz3
— Bayasgalan (@Bayasgalan86) November 28, 2019
Болд дуучин ёстой сайхан хэллээ.
— Dodo Dorj (@Dodo_dorj) November 28, 2019
Энэ З.Энхболд гэж хүн өөрийгөө Монголын "Дэд" Ерөнхийлөгч гээд ойлгоцон, аль өөдтэй, өнгөтэй бүхнийг шүүмжилж, гутааж байдаг хэн юм бэ ер нь?
Оролцох, оролцохгүй юмаа мэдэж байвал таарна https://t.co/70xjZnMUQb
Урлагийн хүн улс төрд үзэл бодлоо илэрхийлж М. Энхболдыг дэмжээ л биз, Улс төрийн хүн З. Энхболд урлагт үзэл бодлоо илэрхийлсэн л байгаа биз, Төрийн соёрхолт маань арай эмзэгхэн байлаа
— Өнөрөө О (@unuruu_) November 28, 2019
Миний чин хүсэл
— Amgalan (@Amgalan93342939) November 24, 2019
Батзанданг ерөнхийлөгч
Даваасүрэнг ерөнхий сайд
Болорчулууныг сан/сайд
Аюурсайханг уул уурхай сайд
Л.Болдыг шадар сайд
Баттулга хөдөө а.а сайд
З.Энхболд ИХын дарга бхд л монгол хөгжинө шүү все
Гэхдээ олон хүмүүс:
— Dulguun (@freecolor88) November 28, 2019
- Энхболд их зуумтгай хүн гэж хэлсэн байсан үнэн бололтой. Урлаг, спортын ертөнцийг хүртэл тайван орхидоггүй байна шүү...