ФОТО: Төрийн дууллыг Төрийн түүхийн музейд үзмэр болгон ЗАЛЛАА
Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ой, Монгол төрийн билэг тэмдэг Монгол Улсын төрийн дууллын хөгжмийг зохиосны 70 жилийн ойг тохиолдуулан МУ-ын төрийн дуулалд хүндэтгэл үзүүлэх, төрийн дууллыг зохиогч Лувсанжамбын Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн, Цэндийн Дамдинсүрэн нарын гавьяаг алдаршуулж дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “Лувсанжамбын Мөрдорж” сангаас санаачлан БСШУСЯ-ны Соёл Урлагийг дэмжих сан, Airticket компаний санхүүжилт, Архивын ерөнхий газар, Төрийн түүхийн музейн дэмжлэгтэйгээр МУ-ын төрийн дууллыг Төрийн түүхийн музейд үзмэр болгон өнөөдөр заллаа.
Монгол төрийн сүлд, туг, далбаа, тамганы хамтаар Төрийн түүхийн музейд залрах энэ үзмэр нь төрийн дууллыг бүтээсэн тухай архивын баримт сэлт ба аудио бичлэг, шинэ баримтат видео бүтээл, гурван зохиолчийн гурван эх бүтээлийг анх удаа олон нийтэд толилуулах юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|