ФОТО: “Үндсэн хуулийн эхийг баригч-Б.Чимид” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

-Түүнийг олон хуульчид “Монголын хууль зүйн домог”, “Үндсэн хуулийн загалмайлсан эцэг” гэж илтгэлдээ дурдав-

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, “Үндсэн хууль”-ийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн 85 насны ойн хүрээнд “Үндсэн хуулийн эхийг баригч-Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны “Их танхим”-д өнөөдөр боллоо.

Эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, “Чимид сан”, Монгол Улсын их сургууль, Монголын Хуульчдын холбоо, “Ханнс-Зайделийн сан” зэрэг байгууллагууд зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын мэндчилгээг уншиж сонсголоо.

Arslan.mn

Энэ хуралд Монгол, Америк, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон зэрэг улсын эрдэмтэн, судлаачид оролцож олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. 

Үндсэн хуулийн загалмайлсан эцэг гэж зүй ёсоор үнэлэгддэг Б.Чимид БНМАУ-ын Шүүх яамны сайд, БНМАУ-ын Дээд шүүхийн дарга, Улсын Ерөнхий арбитрч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн Төрийн байгуулалтын хэлтсийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Бага Хурлын (гишүүн) нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг төрийн алба хашиж байсан байдаг.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610999
0 эможи

keyboard_arrow_up