Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын баг ширээний теннисний тэмцээнд тэргүүллээ
2019 оны 11 сарын 28
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдын Спортын хоёрдугаар наадмын Ширээний теннисний шигшээ тэмцээнийг 2019.11.24-ний өдөр Ширээний теннисний “Оч” клубт Нийслэлийн Спортын хороо, Монголын Ширээний теннисний холбооны шүүгчидтэй хамтран зохион байгууллаа.
Шигшээ тэмцээнд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудаас шалгарсан 12 багийн 84 албан хаагч өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар, дэд байранд Ус сувгийн удирдах газар, гутгаар байранд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс тус тус шалгарлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610987
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс