Цагдаагийн алба хаагчид түүхийн мэдлэгээ сорьжээ

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Монгол бахархлын өдрийг тохиолдуулан "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?" асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, түүхийн мэдлэгээрээ өрсөлдсөн байна.

“Би монгол хүн” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан эл үйл ажиллагааг хоёр үе шаттай зохион байгуулжээ. Нэгдүгээр үе болох "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ" тэмцээнд цагдаагийн газрын нийт алба хаагчид  оролцсон байна. Ингээд эхний шатны түүхийн асуулт хариултын тэмцээнд Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Өсөхбаяр түрүүлж, мэдлэг оюунаараа хамт олноо хошуучилжээ. Мөн тэмцээний хоёрдугаар үе болох "Даргатайгаа хамтдаа" уралдаанд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Баатарзориг, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Түвшинтөгөлдөр нар тэргүүлжээ. Түрүүлсэн алба хаагчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.

Тэмцээнд цагдаагийн газрын алба хаагчид монгол үндэсний дээл, хувцастай оролцсон бөгөөд нээлтийн үеэр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагчид морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлсэн байна.

 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610982
0 эможи

keyboard_arrow_up