2020 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно
2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж өснө. Одоогоор 320 мянган төгрөг байгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран дээрх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГООС хэлэхдээ "Нийгмийн даатгалын өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг ташаа ойлголт. Төрийн албан хаагчдын цалинг 2017 оноос хойш гурван удаа нэмсэн. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмэхээр төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан. НДШ-ийг нэмэгдүүлснээр ядуурлын түвшин нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч, 2019-2020 онд эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 15.8 хувийн өсөлтөөс дутахгүй гэж тооцож байгаа. Харин хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн хувьд Засгийн газрын оролцоо бага. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар арга хэмжээ авдаг. Цаашдаа төрийн албан хаагч болон хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн зөрүүг багасгахаар ажиллаж байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлдэг. Харин Засгийн газраас хувийн хэвшилд ажиллагсдын цалин гөсгөх шаардлага байгаа учир жил тутам нэмэхээр тооцож 2020 онд 420 мянган төгрөг болгоно." хэмээжээ.