ПРОКУРОР: “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн ажил зохион байгууллаа
2019 оны 11 сарын 28
Баянгол дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсээс “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн ажлыг энэ сарын 23-нд зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний “Шинэ өргөө” компанийн 50 гаруй үйлчилгээний ажилтнууд болон мөн дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 30 гаруй алба хаагчдыг албан үүргээ гүйцэтгэж байх үеэр нь халуун аарц, чацарганаар дайлсан байна.
Мөн тус прокурорын газрын хамт олон байгууллагынхаа жижүүр Г.Багажагайн өвлийн хэрэгцээнд зориулан сайжруулсан шахмал түлш, түлээний мод болон хүнсний хэрэглээний бүтээгдэхүүнийг бэлтгэн өгч, сэтгэлийн бэлэг барьжээ.
Эх сурвалж: БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610976
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс