З.Баянсэлэнгийг хаалттай шүүж байна
2019 оны 11 сарын 28
Өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүхэд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна.
Өмнөх шүүх хурлаар түүнийг цагдан хорих шийдвэрийг гаргаснаар аравдугаар сарын 21-ний өдөр тэрээр ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа билээ. Харин өнөөдрийн хурлаар түүнийг цаашид үргэлжлүүлэн хорих эсэх болон хэргийг эцэслэн шийдвэрлэх юм.
Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нь өмнөх шүүх хурлуудыг удаа дараа үндэслэл тайлбаргүйгээр хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Иймд З.Баянсэлэнгийг шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
Гэм буруугүйн шүүх хуралд тэрээр өөрийн биеэр хорих ангиас ирж оролцох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
610967
3 эможи
Manan
2019-11-29 13:33
Manangiinhan 60 ter bumiin usuu avch bna Boli huuliin hudaldagdsan nuhduud
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс