Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна

2019 оны 11 сарын 26

Arslan.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.  Дархадын хотгороор 19-24 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хангай,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610928
0 эможи

Зочин
2019-11-26 11:25
keyboard_arrow_up