“ОйлГОЁ ХҮНдэлье” аяны хүрээнд албан байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриаллаа
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг зохион байгуулдаг. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчдад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх “ОйлГОЁ ХҮНдэлье” арга хэмжээний хүрээнд хийж байгаа ажил, хамтран ажиллах байгууллага, олон нийтийн оролцоо, цаашид хийх ажлын төлөвлөлт, талаарх мэдээлэл өглөө.
Сургалт нь Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэх, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах ажилд бусдыгаа уриалж байгаагаараа онцлог юм.
Мөн “ОйлГОЁ ХҮНдэлье” арга хэмжээний хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэр бүлийн харилцаа, охид, эмэгтэйчүүдийг хүндэтгэх, эрхийг нь хангах зэрэг олон агуулгатай видео шторк, постерыг нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх аж.