“Азийн бүс нутгийн хууль сахиулагч эмэгтэйчүүдийн анхдугаар бага хурал”-ийн шилдэг эмэгтэй алба хаагчаар Д.Оюун шалгарлаа

2019 оны 11 сарын 25

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар-н зураг.

Филиппин Улсын нийслэл Манила хотод 2019 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Азийн бүс нутгийн хууль сахиулагч эмэгтэйчүүдийн анхдугаар бага хурал”-д Монгол Улсыг төлөөлж цагдаагийн байгууллагаас 10 эмэгтэй хаагч оролцлоо.
Тус хуралд НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюуны “Хүүхдийн бүртгэл, хяналтын систем”-ийн илтгэл нь нийт 10 орны 200 алба хаагчаас “Хууль сахиулах үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэхийн төлөө шинэлэг ажил санаачилсан шилдэг эмэгтэй алба хаагч”-аар шалгарч, сертификат, хүндэт тэмдгээр шагнагджээ.
Тус хурлаас шилдэг эмэгтэй алба хаагч шагналыг хоёр эмэгтэй алба хаагчид олгосон бөгөөд Тайланд Улсын цагдаагийн байгууллагын нэг алба хаагч “Хэрэг бүртгэгч эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулан шинэлэг ажлуудыг зохион байгуулж, тус шагналыг хүртсэн байна.

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар-н зураг.
Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар-н зураг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610917
0 эможи

зочин
2019-11-27 13:19
Баяр хүргэе Ok
Зочин
2019-11-26 00:24
keyboard_arrow_up