Үндсэн хуулийн цэцийн даргыг ӨНӨӨДӨР сонгоно
2019 оны 11 сарын 29
Үндсэн хуулийн цэц энэ сарын 29-ний 11.00 цагт хуралдаж, цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр товложээ.
ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан Д.Одбаярыг өөрийнх нь хүсэлтийн дагуу энэ сарын 22-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг.
Эх сурвалжийн мэдээлснээр, ҮХЦ-ийн даргын суудалд Ш.Солонго, Г.Баясгалан, Н.Чинбат нарын нэр яригдаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610915
0 эможи
Зочин
2019-11-29 10:14
Зочин
2019-11-26 00:23
зочин
2019-11-25 16:33
наад хуучин үхц дотроо ялзраад өмхийрчихсөөн гаднаас сайн хүн томил тэр хуули ямар байх ни хамаагүй тэртээ тэргүй хуули наад түвшинд чтни хэрэгжихгүй удаж байна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс