Ирэх долоо хоногоос хүйтний эрч суларна

2019 оны 11 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ны өдөр  нутгийн баруун хэсгээр, маргааш ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Маргааш буюу энэ сарын 25-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, энэ сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Маргаашаас эхлэн  28-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610870
3 эможи

keyboard_arrow_up