Д.Одбаяр Цэцийн гишүүнээр ҮЛДЛЭЭ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан билээ.
Уг хүсэлтийг өнөөдөр /2019.11.22/ Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдаанд оролцсон есөн гишүүний 100 хувийн саналаар Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөхийг санал нэгтэйгээр дэмжсэн юмн
Ингэснээр онгоцонд эмэгтэй хүн биед хүрсэн асуудалд орсон Д.Одбаяр Цэцийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр үлдэж байна.
Цэцийн дараагийн даргыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 6.1-т заасны дагуу Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн, нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцэж, саналыг нууцаар хураан, нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.