ПРОКУРОР: Гаалийн байцаагч нарыг гэмт хэргээс УРЬДЧИЛАН сэргийлэх СУРГАЛТАНД хамрууллаа
Увс аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газрын холбогдох албан хаагч нартай хамтран тус аймгийн Боршоо боомтод ажилладаг гаалийн байцаагчид болон иргэдэд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийжээ.
Энэ үеэр аймгийн ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай “Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, хяналтын прокурор П.Удвал “Зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хийж, санал солилцсон байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалт, зам тээврийн осол гэмтэл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зурагт хуудас байрлуулж, оролцогч нарт гарын авлага, зөвлөмж тараасан байна.
Эх сурвалж: УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|