Багануур дүүрэгт “Гэмт хэрэг, зөрчилгүй хороо болъё“ болзолт аяныг зохион байгуулж байна
Багануур дүүргийн прокурорын газар дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Гэмт хэрэг зөрчилгүй хороо болъё” болзолт аяныг энэ оны 10 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд тус прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, хороодын Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, Цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтнуудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх талаар ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр уулзалт, зөвлөгөөн хийжээ.
Зөвлөгөөнөөс дүүргийн хэмжээнд үйлдэгдэн гарч буй гэмт хэрэг, зөрчил болон бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бууруулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үр дүнг сайжруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|