Д.Одбаярын Сөүлийн онгоцон доторх зураг ИЛ болжээ
Солонгос онгоцны үйлчлэгчийг өгзөгийг илсэн хэргээр тэндэхийн прокуророос шийтгэл хүртсэн ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монголд ирээд удаагүй байгаа билээ. Улмаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж энэ сарын 18-ны өдөр гаргасан.
Тэгвэл Сөүлийн онгоцон дотор сууж явсан үеийн зургийг нь тухайн үед онгоцонд зорчиж явсан зорчигч өөрийн твиттер хуудастаа өнөөдөр нийтэлжээ.
Харин жиргээчдийн зүгээс "БНСУ хуулиа дээдэлсэн орон болсон явдалыг баримттайгаар гаргаад хуулийн дагуу торгуулиа оноосон. Онгоцон дотор бичлэг хийдэг зааланд биш ОО-д хүртэл бичлэг хийдэг байна. Одоо өмөөрөөд нэмэргүй ээ" гэж сэтгэгдлээ үлдээжээ.
Одбаярын талаархи өөр өнцөг. pic.twitter.com/kgn5X9yKU1
— Мулан (@KhulanMi) November 20, 2019