Галт зэвсгийн тооллого өнөөдөр дуусна

2019 оны 11 сарын 20

Arslan.mn

Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын А/205 дугаар тушаалаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 47.925 галт зэвсэг бүртгэлтэйгээс нэгдсэн арга хэмжээний хугацаанд 44.341 галт зэвсэг тооллогод хамрагдаж, улсын хэмжээнд 92.5 хувьтай явагдаж байна.

Галт зэвсгийн тооллого өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр улсын хэмжээнд дуусах тул хамрагдаагүй иргэд яаралтай галт зэвсгээ харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очин бүртгүүлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610721
0 эможи

keyboard_arrow_up