Д.Одбаяр тэргүүтэй хүмүүс хуралд ирээгүй тул Цэцийн хурал хойшилжээ
2019 оны 11 сарын 19
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнтэй хурлыг өчигдөр /2019.11.18/ 11:00 цагт зарлаж Д.Одбаярыг “Цэцийн дарга”-ын албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч Д.Одбаяр тэргүүтэй цэцийн зарим гишүүд хуралдаа хүрэлцэн ирээгүй учир тус хуралдааныг энэ сарын 22 ны өдрийн Баасан гараг хүртэл хойшлуулаад байгаа тухай албаны мэдээлэл гарсан.
Тэгвэл өчигдөр зарлагдсан Цэцийн гишүүдийн хуралд Д.Одбаярын хамтаар Д.Солонго, Г.Баясгалан нарын цэцийн гишүүд хүрэлцэн ирээгүй байна. Мөн цэцийн гишүүн Н.Чинбат гадаадад томилолттой яваа учир цэцийн нийт гишүүдийн ирц хүрээгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
610684
1 эможи
Зочин
2019-11-20 05:23
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс