ПРОКУРОР: Төв аймагт гэр бүлийн хүчирхийллийн 250 ЗӨРЧЛИЙН хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

2019 оны 11 сарын 19

Arslan.mn

Төв аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг 2019 оны 10 дугаар сарын байдлаар судалжээ.

Дээрх төрлийн зөрчил Төв аймгийн Зуунмод, Заамар, Батсүмбэр, Лүн, суманд хамгийн их бүртгэгдсэн бол Архуст, Баянжаргалан, Баянцогт суманд  бүртгэгдээгүй байна.

Тус аймгийн прокурорын газраас дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн нийт 250 хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс зөрчил үйлдсэн хүмүүст 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 10-50 цагийн албадан сургалтанд хамруулахаар шийдвэрлэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн хүмүүсийн 46 хувь нь 30-40 насны, 33 хувь нь 40-50 насны иргэд байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх үүргээ биелүүлээгүй 2 иргэнд хуульд зааснаар хариуцлага тооцжээ.

Судалгааны дүнг үндэслэн тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа нар хамтран 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Батсүмбэр сумын иргэдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийсэн байна.

Эх сурвалж: ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610670
0 эможи

УЕПГ
Улсын ерөнхий прокурорын газар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up