Цэцийн даргын хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгджээ

2019 оны 11 сарын 19

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоног буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий зургаан  гишүүний саналаар Цэцийн нийт гишүүний хуралдааныг хуралдуулж, Цэцийн даргын ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр уг хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагт хийхээр товлон нийт гишүүдэд зар хүргүүлсэн юм.

Цэцийн гишүүдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай уулзаж энэ талаар шаардлага хүргүүлсэн боловч тэрбээр Цэцийн зарим гишүүдийн хамт товлосон цагт хуралдаанд хүрэлцэн ирэхээс татгалзсан тул тэдгээр гишүүдийг оролцуулах,  Цэцийн даргын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийг нь байлцуулах нь зүйтэй гэж үзэж хурлыг түр завсарлуулав.

Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хуралдааныг 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр тушаал гаргасан  хэдий ч энэхүү хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон гишүүд санал нэгдсэн болно.

Цэцийн нийт гишүүний хуралдааны товыг жич мэдээлнэ гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610662
0 эможи

Зочин
2019-11-19 12:17
ИРГЭН
2019-11-19 09:44
НЭГ ҮХРИЙН ЭВРИЙН ДОРГИЛТООС МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНД ШАЛДАА УНАХААС ӨӨР МУУ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.ҮТЭР ТҮРГЭН ХАМСААТНУУДТАЙ НЬ ЗАЙЛУУЛ.
keyboard_arrow_up