Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

2019 оны 11 сарын 19

 

Arslan.mnМалчид, иргэдэд зориулсан мэдээ: 19-21-нд  ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2019 оны 11 дүгээр сарын 19-ний  08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон  Завхан голын эх,  Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн,  Монгол Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн  хойд хэсгээр  2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм  хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутаг болон Хангай, Хөвсгөлийн уулсаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 22,23-нд бүх нутгаар хүйтний эрч чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610655
2 эможи

keyboard_arrow_up