ХЭРЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас баржээ

2019 оны 11 сарын 18

Arslan.mn

Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн “Зуут” гэдэг газраас 2019.11.16-ны өдрийн 18:00-19:00 цагийн орчим иргэн Б/37 настай, эрэгтэй/, Э /57 настай, эмэгтэй/ нар мотоциклтой гарч аймгийн төв орохоор яваад замдаа осгож нас баржээ.

2019.11.17-ны өдрийн 07:55 цагт Э мотоцикл эвдрээд Сайнцагаан сумын Наран бригад 1 дүгээр баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км/-т алхаж байна гэсэн мэдээллийг өгөөд сураггүй алга болжээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраас 5 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрээс нь 2 иргэн, 1 автомашинтай, нийт 7 хүн, 2 автомашинтай тухайн өдрийн 10:10 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж  13:45 цагт “Наран” бригадаас урд зүгт 4 км-т “Зүлэгт бууц” гэдэг газраас алга болсон 2 иргэнийг хөлдөж нас барсан байхад олж, цогцсыг аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
610650
1 эможи

ИРГЭН
2019-11-19 09:41
ОНЦГОЙГИЙНХОН 15 КМ- Т БҮТЭН 6 ЦАГИЙН ДАРАА ОЧИЖ БАЙНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГА МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙН БАТАЛГАА БОЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.
иргэд
2019-11-18 17:34
Манайхан ч дэндүү хэнэггүй юмдаа,илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ,алт ч хийсэн сэгсэрнэ гэгчийн үлгэрээр энэ өдрүүдийн цаг агаарын талаар цасан шуурга болох талаар ёстой нэг хангалттай ярьж анхааруулсандаа,тэхэд мотоцикелтэй харанхуй болж байхад гардаг нь ч юу билээ?даанчдээ,их харамсалтай байна
Зочин
2019-11-18 17:34
keyboard_arrow_up