Насанд хүрээгүй хүүхэд нэгийгээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ

2019 оны 11 сарын 18

Arslan.mn

Энэ сарын 15-ны өдрийн 15:00 цагийн үед насанд хүрээгүй хүүхэд нэгийгээ хутгалсан хэрэг  бүртгэгджээ.

Тодруулбал, СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэст тус дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн хүнсний дэлгүүрт "зүс таних хүүхдийг хутгалаад зугтлаа" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж 15 настай Ө-г олж тогтоосон байна.

Одоогоор гарандаа хутгалуулсан 15 настай Т гэгч нь биеийн байдал хэвийн байгаа ажээ. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүүхдүүд хувийн таарамжгүй харьцааны улмаас нэгийгээ хутгалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Эцэг, эхчүүд та бүхэнд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610645
0 эможи

Зочин
2019-11-18 17:33
keyboard_arrow_up