Д.Одбаяр өөөрийгөө хэлмэгдсэн гэж үзэж, ажлаа өгөхгүй гэжээ
Солонгос онгоцны үйлчлэгчийг өгзөгийг илсэн хэргээр тэндэхийн прокуророос шийтгэл хүртсэн ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өчигдөр Монголд ирсэн. Тэрбээр “Би хэлмэгдсэн. Төрийн гурван өндөрлөгтэй ярина. Ажлаа өгөхгүй” гэсэн гэх мэдээлэл байна.
Энэ тухай сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа, “Д.Одбаяр Ерөнхийлөгчтэй ярих гэтэл өмнөөс нь “Чамтай ярих юм байхгүй. Ес зүйн хариуцлага хүлээж огцрох нь зөв” гэсэн бололтой. Гэтэл цэцийн гишүүдээс Одбаяртай хамт Солонгосоос ирсэн Цэцийн гишүүн Туулхүү, Баясгалан хоёр түүнийг өмөөрч бусад гишүүд нь ажлаа өг гэсэн гэнэ. Гэтэл Одбаяр “УИХ ын дарга намайг дуудлаа. Очиж уулзана” гээд гараад тэр чигтээ алга болсон сурагтай. Ерөнхийлөгч ажлаа өг гэсэн, цэцийн 9 гишүүний 6 нь огцрох ёстой гэсээр байтал арай Г.Занданшатар,У.Хүрэлсүх хоёр “Нэг солонгос хүүхний бөгс илээ л биз, яадаг юм” гэх юм болов уу. Арай ч үгүй байх аа. ҮХЦ ийн даргыг цэцийн 9 гишүүн хуралдаж дундаасаа сонгосон болохоор яг тэр журмаараа хусдаг хуультай юм байна” гэжээ.
Үндсэн хуулийн цэцээс ирэх даваа гаригт мэдээлэл хийхээр болсон. Ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдлээ.
Эх сурвалж: zaluu.com
|